Монголын Үндэсний Циркийн жүжигчид ВУЧИАО мөнгөн цомын эзэд боллоо.

Олон улсын хэмжээнд А буюу нэгдүгээр зэрэглэлийн цөөн хэдэн тэмцээн байдгийн нэг нь ВУЧИАО олон улсын циркийн фестиваль аж. Тус тэмцээн 9-р сарын 29-нөөс 10-р сарын 7-ны хооронд БНХАУ-ын Хэбэй мужийн Шижиажуан хотын урлагийн ордонд амжилттай зохиогдож өнгөрчээ. Герман, Орос, Хятад, Мексик, Канад, Америк, Франц, Хойд солонгос, Монгол зэрэг 10 гаруй орны шилдэг циркчид ур чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс Монгол улсаа төлөөлөн оролцсон Т.Буд продюсертай, Б.Золбаяр ахлагчтай Монголын Үндэсний Циркийн жүжигчид шидэх банзны үзүүлбэрээр хамгийн өндөр оноог авч ВУЧИАО мөнгөн цомын эзэд болжээ. Тус тэмцээнд манай жүжигчид дэлхийн хэмжээний болон монголын түүхэн амжилтын эзэд болсон байна. Эдгээрээс дурдвал: Анх удаа эмэгтэй жүжигчин агаарт гурав эргэж дөрвөн метрийн өндөрт сандал дээр суусан. Дэлхийн дээд амжилт буюу зургаан давхар хүн дээр эмэгтэй хүн анх удаа дан эргэлт хийж гарсан. Монголын циркийн түүхэнд анх удаа агаарт 1080 градусаар гурван эргэлт хийсэн. Дэлхийн хэмжээнд хамгийн хүнд үзүүлбэрт тооцогддог хөндлөн перштэй сандал руу агаарт гурав эргэж гарсан. Урагшаа стеркасат 4 салито хийсэн. Монголын циркийн түүхэнд анх удаа колон руу 720 градусаар бланш хийсэн зэрэг амжилт гаргажээ.

2017 оны циркийн шилдгүүд тодорлоо
2016 оны циркийн шилдгүүд тодорлоо
МОНГОЛЫН ЦИРКИЙН ШИЛДЭГҮҮД ТОДОРЛОО
Олон Улсын Залуу Циркчидын Фестиваль амжилттай болж өндөрллөө.
Монголын Үндэсний Циркийн жүжигчид ВУЧИАО мөнгөн цомын эзэд боллоо
Mongolian National Circus Artists won a 3 GOLD, 2 SILVER prize from International festivals 2015-2016
Woody Jessie нартай хамт Гайхамшигт Циркт уулзацгаая
СУРАГЧДЫН АМРАЛТАНД ЗОРИУЛЖ ШИДЭТ БОНГО ГАЙХАМШИГТ ЦИРКЭЭР АЯЛАХААР БОЛЛОО.
Олон улсын залуу циркчидийн анхдугаар наадам
Улаанбаатарын гудамжаар бар зугааллаа
Монголын Үндэсний Циркийн жүжигчид ОХУ-аас алтан цом авлаа
Монголын Үндэсний Циркийн жүжигчид Испани улсаас Алтан цом авлаа
Монголын Үндэсний Циркийн жүжигчид Франц улсаас Алтан цом авлаа
Монголын Үндэсний Циркийн жүжигчид Идол ОУ-ын тэмцээнд оролцож Мөнгөн цомын эзэд боллоо
Монголын Үндэсний Циркийн жүжигчид ВУЧИАО мөнгөн цомын эзэд боллоо
Галын домог СТА Эрдэнэ-очирын Лхагва-очир
Монголын үндэсний цирк үзүүлж байна
Олон улсын залуу циркчидийн анхдугаар наадам