Арга хэмжээ

/ / -с эхлэж / / хүртэл Олон улсын цирк – Демидов

Монголын Үндэсний Цирк үзэгч та бүхэнд олон улсын циркийг толилуулж байна. Хамгийн АЮУЛТАЙ, ЭРСДЭЛТЭЙ, АМЬ ДҮЙСЭН үзүүлбэрүүд үзэгчдийг байлдан дагуулах болно. Сургуультай араатан амьтад ЦАГААН БАРС, ЦАГААН АРСЛАН зөвхөн танд зориулж тоглоно. Эр зоригт мото залуусын нүд алдам үзүүлбэр таныг хүлээж байна. 2 өөр төрлийн хөтөлбөртэй тусдаа тоглолттой тул та алийг нь үзэхээ эсвэл хоёуланг нь үзэхээөөрөө шийдээрэй. 12-р сарын 24-нөөс өдөр бүр Монголын Үндэсний Циркэд тоглогдоно. Тасалбарыг циркийн кассаар болон 19001950 үнэгүй хүргэнэ. Лавлах утас: 95659012, 95659013

/ / -с эхлэж / / хүртэл Дэлхийг тойрсон Монгол алиалагчид

75 жилийн түүхт циркийн гол төлөөлөл Дэлхийг тойрсон Монгол алиалагчид уран бүтээлээ үзэгч олондоо хүргэх гэж байна. Инээд цалгисан алиалагчдын нэгдсэн тоглолт 2016 оны 12-р сарын 9, 10, 11-нд 14:00, 19:00 цагуудаас. Таслбарыг Циркийн кассаар

/ / -с эхлэж / / хүртэл МУСТА, Алтан гадас одонт П.Даваахүүд хүндэтгэл үзүүлэх тоглолт

Монголын циркийн урлагийн ахмад уран бүтээлч, илбийн урлагийн мастер МУСТА, Алтан гадас одонт П.Даваахүүд хүндэтгэл үзүүлэх тоглолтонд урьж байна. Циркийн шилдэг үзүүлбэрүүд тоглогдох тус тоглолт 2016 оны 11-р сарын 20-ны өдөр 15:00 цагт тоглогдоно.

/ / -с эхлэж / / хүртэл Шидэт ой хүүхдийн циркчилсэн үлгэрийн жүжиг

Шидэт ой хүүхдийн циркчилсэн үлгэрийн жүжиг 2016 оны 11-р сарын 11, 12, 13-нд 15:00 цагаас Монголын Үндэсний Циркэд тоглогдоно.

/ / -с эхлэж / / хүртэл ШИДЭТ БОНГО ДАЛАЙГААР АЯЛСАН НЬ

Монголын Үндэсний Цирк, Dreambox телевизийн хамтын шинэ уран бүтээл ШИДЭТ БОНГО ДАЛАЙГААР АЯЛСАН НЬ бүрэн хэмжээний ЦИРКИЙН мюзикл тоглогдох гэж байна. Хүүхэд багачуудын хайртай үлгэрийн баатрууд далайн орноор аялахдаа хачин сонин гайхамшигтай бүхэнтэй учрах болно. Циркийн гайхалтай үзүүлбэрүүд, уран гоёмсог бүхнээс бүрдсэн адал явдалт ЦОО ШИНЭ тоглолт 2016 оны 5-р сарын 28, 29-ний бямба ням гарагт, 6-р сарын 1-ний баярын өдрүүдэд 12:00, 15:00, 18:00 цагуудаас тус тус Үндэсний Циркэд тоглогдоно.

/ / -с эхлэж / / хүртэл Уран нугаралтын сургалтын бүртгэл явагдаж байна

Монголын Үндэсний Цирк, Монголын Уран Нугаралтын АСА Академийн анхан, дунд шатны ЦИРКИЙН суралцагчдын нэмэлт бүртгэл явагдаж байна. Тавигдах шаардлага: - 5-8 насны сонирхож буй хүүхдүүд - 8-аас дээш насны өмнө нь уран нугаралт, акробатаар хичээллэж байсан болон хичээллэх хүсэлтэй хүүхдүүд - Бие бялдарын хувьд эрүүл чийрэг - Уран нугаралтаар хичээллэх чин хүсэл эрмэлзлэлтэй Бүртгүүлэхээр ирэхдээ: - Төрсний гэрчилгээний хуулбар - Эцэг/эхийн иргэний үнэмлэхний хуулбар - Цээж зураг 1 хувь - Эцэг эх, асран халамжлагчийн хамт өөрийн биеэр ирэх Таны хүүхдэд туршлагатай багш нар хичээл орох бөгөөд хичээлийн үеэр хүүхдийнхээ хичээлийг хяналтын камераар эцэг эхчүүд харах боломжтой. Хаяг: Монголын Үндэсний Циркийн баруун корпус /Авто тээврийн үндэсний төвтэй залгаа/ Монголын Үндэсний Уран нугаралтын АСА академи. Лавлах утас: 80301160

/ / -с эхлэж / / хүртэл Дэлхийн цирк 2016

/ / -с эхлэж / / хүртэл 3 алт, 2 мөнгөн цомын тоглолт

Монголын Үндэсний Циркийн жүжигчид өнгөрсөн 6 сарын хугацаанд нийтдээ 5 цомыг олон улсын дээд зэрэглэлийн циркийн тэмцээнүүдээс хүртсэн байна. ОХУ-ын Идол тэмцээнээс Т.Номуунбаатар ахлагчтай жүжигчид мөнгөн цом, БНХАУ-ын Вучиао тэмцээнээс Б.Золбаяр ахлагчтай жүжигчид мөнгөн цом, Францын Масси тэмцээнээс Ц.Пүрэвжаргал ахлагчтай жүжигчид алтан цом, Испанийн тэмцээнээс Т.Номуунбаатар ахлагчтай жүжигчид алтан цом, ОХУ-ын Ижевскийн тэмцээнээс Т.Номуунбаатар ахлагчтай жүжигчид тус тус алтан цом аваад байгаа билээ. Энэхүү амжилтаа Монголын үзэгч, ард түмэнтэйгээ 2016 оны 3-р сарын 19-ний өдөр хуваалцахаар боллоо.

2015 / 10 / 12 -с эхлэж 2015 / 10 / 18 хүртэл Олон улсын залуу циркчидийн анхдугаар наадам

Монгол Улсад циркийн урлаг хөгжөөд 70 жил болсон бөгөөд циркчид түүхт ойгоо энэ жил тэмдэглэнэ. Тэгвэл энэ жил эх орондоо анх удаа Олон Улсын залуу циркчидийн анхдугаар их наадмыг БСШУЯ-ны санаачлагаар Монголын Үндэсний Циркийн алтан манежнаа зохион байгуулах гэж байна. Анхдугаар наадамд Монгол, ӨМӨЗО, Япон, Казахстан, ОХУ, Швейцарь, Вьетнам, Якут, Буриад зэрэг нийт 9 орны циркчид оролцох юм. Уг наадмыг зохиосноор Монголын үзэгчдэд сэтгэлгээний шинэчлэл өгөхөөс гадна циркийн урлагийн орчин үеийн чиг хандлагыг мэдрэх таатай боломж бүрдэх аж. Түүнчлэн залуу уран бүтээлчид, жүжигчдийн уран чадвар, төрөлд байх мөн чанар, өөрсдийн байр суурийг тодорхойлох зэрэг олон талын ач холбогдолтойг зохион байгуулагчид онцолж байна. Сонирхуулахад, Монголд хамгийн анх 1941 оны долоодугаар сарын 9-нд циркийн тоглолт болж байв. Энэ нь тухайн үед Яармагийн задгай талбайд олны хүртээл болж байсан юм. Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Л.Цогзолмаа, төрийн шагналт, ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Л.Мөрдорж, хөдөлмөрийн баатар, дархан аварга Д.Дамдин, төрийн шагналт, ардын зураач Л.Намхайцэрэн зэрэг урлаг, спортын олон алдартан циркийн алтан манежнаас ажил, амьдралын гараагаа эхэлж монголчуудын хайр хүндэтгэлийг хүлээсэн уран бүтээлчид болсон юм.

2015 / 12 / 19 -с эхлэж 2015 / 12 / 19 хүртэл 2015 оны шилдэг үзүүлбэрүүд

Монголын Үндэсний Циркийн жүжигчид шилдэг үзүүлбэрүүдээ дээжлэн 12 сарын 19-нд тоглолт хийх гэж байна. Тоглолтонд Төрийн соёрхолт, Ардын жүжигчин, Зууны манлай уран нугараач Б.Норовсамбуугийн дэглэн найруулсан уран нугаралт, алиалагч Э.Энхтөрийн элэглэл, Б.Гансүхийн аварга могойн үзүүлбэр, Олон улсын наадмын мөнгөн цомын шагналт Т.Номуунбаатар ахлагчтай шидэх банз гэх зэрэг шилдгүүд багтаад байна. Мөн түүнчлэн дээсээр наадагч, галын үзүүлбэр, агаарын гимнастик, жонглёр зэрэг үзүүлбэрүүд тоглогдоно. Тоглолт үзсэн хүүхэд бүр шинэ жилийн баярын бэлэгтэй бөгөөд өвлийн өвгөн цасан охидтой дурсамж дүүрэн нэг өдрийг хамтдаа өнгөрүүлнэ.

2015 / 11 / 21 -с эхлэж 2015 / 11 / 22 хүртэл Woody Jessie нартай хамт Гайхамшигт Циркт уулзацгаая

Woody Jessie нартай хамт Гайхамшигт Циркээр аялаарай. Тасалбар 6.000₮. 19001617 үнэгүй хүргэнэ. Тоглолт 11 сарын 21, 22-нд 15:00 цагаас

2015 / 11 / 05 -с эхлэж 2015 / 11 / 08 хүртэл СУРАГЧДЫН АМРАЛТАНД ЗОРИУЛЖ ШИДЭТ БОНГО ГАЙХАМШИГТ ЦИРКЭЭР АЯЛАХААР БОЛЛОО.

Шидэт Бонго Гайхамшигт Цирк тоглолтонд хүүхдүүд та бүхнийг урьж байна. Тоглолтийн тасалбар бүр бэлэгтэй. 11-р сарын 5, 6, 7, 8-ны өдрүүдэд ЦИРКЭД уулзацгаая.

Холбоо барих: 325522, 99906811, 89001321, 89007749

2017 оны циркийн шилдгүүд тодорлоо
2016 оны циркийн шилдгүүд тодорлоо
МОНГОЛЫН ЦИРКИЙН ШИЛДЭГҮҮД ТОДОРЛОО
Олон Улсын Залуу Циркчидын Фестиваль амжилттай болж өндөрллөө.
Монголын Үндэсний Циркийн жүжигчид ВУЧИАО мөнгөн цомын эзэд боллоо
Уран нугаралтын элсэлтийн бүртгэл явагдаж байна
Олон улсын цирк – Демидов
Дэлхийг тойрсон Монгол алиалагчид
МУСТА, Алтан гадас одонт П.Даваахүүд хүндэтгэл үзүүлэх тоглолт
3 алт, 2 мөнгөн цомын тоглолт
2015 оны шилдэг үзүүлбэрүүд
Олон улсын залуу циркчидийн анхдугаар наадам
Шидэт ой хүүхдийн циркчилсэн үлгэрийн жүжиг
Улаанбаатарын гудамжаар бар зугааллаа
Монголын Үндэсний Циркийн жүжигчид ОХУ-аас алтан цом авлаа
Монголын Үндэсний Циркийн жүжигчид Испани улсаас Алтан цом авлаа
Монголын Үндэсний Циркийн жүжигчид Франц улсаас Алтан цом авлаа
Монголын Үндэсний Циркийн жүжигчид Идол ОУ-ын тэмцээнд оролцож Мөнгөн цомын эзэд боллоо
Монголын Үндэсний Циркийн жүжигчид ВУЧИАО мөнгөн цомын эзэд боллоо
Галын домог СТА Эрдэнэ-очирын Лхагва-очир
Монголын үндэсний цирк үзүүлж байна
Олон улсын залуу циркчидийн анхдугаар наадам