Бидний тухай

Циркийн урлаг нь хүний авхаалж самбаа, гоо сайхан, бяр чадлын уран сэтгэмж, зохиомжоор найруулан тоглодог нарийн мэдрэмж шаардсан мэргэжлийн урлаг юм.Монголын цирк 1941 онд байгуулагдсанаас хойш өдгөө70 гаруй жилийн хөгжлийн түүхийг өөртөө агуулсан соёл урлагийн томоохон салбарын нэг болон хөгжиж ирсэн билээ. Монгол улсын засгийн газраас 2006 онд Циркийн байгууламжийг хувьчлах шийдвэр гаргаснаар 2007 оноос эхлэн Цирк нь хувийн өмчит, анхны урлаг соёлын байгууллага болж "Монголын Үндэсний Цирк" нэртэйгээр үйл ажиллагаагаа тасралтгүй явуулсаар, өнөөдөр монголд хамгийн томд тооцогддог циркийн урлагийн байгууллага болсон байна. Монголын Үндэсний Цирк нь захиргааны 20 гаруй ажилтан, уран бүтээлийн 150 гаруй жүжигчдийн бүрэлдэхүүнтэй. Дотоодын болон олон улсын өндөр зэрэглэлийн тэмцээнүүдээс Монголын жүжигчид, уран бүтээлчид байнга алт, мөнгөн медаль, цом хүртдэг бөгөөд дэлхийд монгол циркчдийн нэр, авъяас, ур чадвар гайхагдсаар, дуурсагдсаар байгаа билээ. Циркийн тоглолт, үзвэрийн танхим 2000 хүний суудалтай бөгөөд нийслэл Улаанбаатар хотын төв дунд буюу зүрхэнд байрлах концерт, тоглолт, үзвэрийн танхимд зөвхөн циркийн тоглолтоор зогсохгүй дуу хөгжим, уран сайхан, бүжиг, жүжиг гэх мэт бүх төрлийн урлагийн тоглолт, хурал зөвлөгөөн, уулзалтуудыг зохион байгуулан ажиллаж байна. 2015 оны хичээлийн шинэ жилээс эхлэн Монгол Улсын Боловсрол Соёл Шинжлэх Ухааны яамтай хамтран Хөгжим бүжгийн коллежийн харъяа Циркийн сургуулийг Монголын Үндэсний Циркийн байранд хичээллүүлэх болсон юм. Ингэснээр Циркийн залуу хойч үе тухайн цаг үеийн шилдэг уран бүтээлчид, ахмад үеийнхнээсээ үлгэрлэн суралах, мэргэжлээрээ бахархах, улам илүү өсөн дэвжих өрнүүн их хүсэл тэмүүлэлтэй болж байна. Цаашид Монголын Үндэсний Цирк нь шинэ залуу үеийг бэлтгэх, циркчдийн залуу халааг бий болгох зорилгоор өөрийн дэргэд Монголын Уран нугаралтын академи, Циркийн нэгдсэн сургууль зэргийг байгуулан ажиллуулж байна. Үе үеийн циркийн гайхамшиг төрөн гардаг, гарсаар буй Циркийн алтан манеж, түүнээс бий болсон түүх, уран бүтээлчид, авхаалж самбаа, уран чадвар, сэтгэлгээний дээд хослолын тухай үзэмж төгс түүхийг та энэхүү цахим хуудаснаас үргэлжлүүлэн сонирхоорой.

Түүхэн замнал

  • 1941 онд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн тогтоолоор Монгол Цирк байгуулагдаж 1941.07.10-нд анхны тоглолтоо хийжээ.
  • Яармагийн дэнж дээр 2000 хүний суудалтай задгай амфитеатр хэлбэрийн 16 метрийн голч бүхий манежтай талбай анх баригдсан түүхтэй.
  • 1942 оны 2-р сарын 23-нд Их дагиний хуучин дуганыг циркийн барилга болгож засварлаж Циркийн тоглолтоор нээлтээ хийсэн байна.
  • 1971 онд циркийн зориулалтын байр шинээр ашиглалтанд орсон ньөнөөдрийн Монголын Үндэсний Циркийн барилга билээ.
  • 2007 онд Цирк нь хувийн өмчийн анхны урлаг соёлын байгууллага болж "Монголын Үндэсний Цирк" гэсэн шинэ нэрээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн билээ.

Бидний амжилт

Монголын циркийн 70 гаруй жилийн түүхтэй энэхүү урлагийн салбарт дэлхийд данстай номерийн үзүүлбэр, чадварлаг жүжигчид олноор төрөн гарсанюм.2007 онд хувийн өмчид шилжсэнээс хойш Монголын Үндэсний Цирк нь Олон Улсын өндөр зэрэглэлийнЦиркчдийн тэмцээнд жүжигчдээсээ тогтмол оролцуулж гадаад дотоодын уралдаан тэмцээнд өрсөлдөх чадварыг дээшлүүлж, үндэсний уламжлалт соёл урлагийн монгол хэв загварыг олон улсын циркийн урлагийн хөгжлийн ололттой хослуулан хөгжүүлж, дотоод болон гадаад ОУ-ын нийгмийн эрэлт хэрэгцээнд нийцсэн бүтээлийг бий болгож Монгол циркийн урлагийг ОУ-ын давцанд эзлэх байр суурийг бэхжүүлж, гадаад харилцааны хамтын ажиллагааг бататгах тогтмол нөхцөл бүрдүүлэх боломжийг нээн ажиллаж байна.
  • 2008 – БНАСАУ-ын ОУ-ын циркчдийн тэмцээний 2-р байр алиалалын номероор Мөнгөн цом
  • 2009 - БНХАУ-ын Вухао ОУ-ын А зэрэглэлийн тэмцээн - 2-р байр Шидэх банз номероор Мөнгөн арслан цом Орос улс Краснярск хот - ОУ-ын залуу циркчдын тэмцээн – Дээс Хүрэл цом Монгол улс – Монголын Алиалагчдын анхдугаар их наадам – Тусгай шагнал
  • 2010 - Итали улс - ОУ-ын залуу циркчдын тэмцээн - Уран нугаралтаар “Тусгай байрын шагнал” Итал улс Ром хот - Алтан цирк ОУ-ын тэмцээн – Хөлөөр шидэгч номероор Хүрэл цом монгол улс- Монголын анхдугаар алиалагчдын тэмцээн – Мөнгөн Цом
  • 2011 - Монголын залуу циркчдын 2-р Их наадам - Гран При
  • 2012 - Испани улс Figures ОУ-ын тэмцээн 1-р байр Шидэх банз номероор Алтан заан цом Франц улс Гэрнобэл ОУ-ын тэмцээн 1-р байр Шидэлттэй акробат номероор Алтан цом Итали улс Латино ОУ-ын тэмцээн Шидэх банз номероор Хүрэл цом Вьетнам улс ОУ-ын циркчдийн тэмцээн 1-р байр Тэнцвэр номероор Алтан цом
  • 2013 - Испани улс Валэнса ОУ-ын тэмцээн 1-р байр Шидэх банз номероор Алтан цом Итал улс Ром хот - Алтан цирк ОУ-ын тэмцээн 2-р байр Тэнцвэр номероор Мөнгөн цом
  • 2015 - Орос улс - "Идол" Олон улсын циркийн тэмцээн шидэх банз, дудартай акробат номероор Мөнгөн цом 2-р байр
  • 2015 БНХАУлс - Вухао Олон улсын циркийн А зэрэглэлийн тэмцээн Шидэх банз номероор Алтан цом
  • 2015 оны 9-р сард ОХУ-ын Москва хотноо болсон ИДОЛ олон улсын тэмцээнээс шидэх банз номероор төрлөөр Мөнгөн цом 2015 оны 10-р сард БНХАУ-ын Хэбэй мужийн Шижиажуан хотноо болсон Вучиао олон улсын тэмцээнээс шидэх банз номероор Мөнгөн цом
  • 2016 оны 1-р сард Франц улсын МАССИ тэмцээнээс Дээсээр наадагч үзүүлбэрээр АЛТАН цом
  • 2016 оны 2-р сард Испанийн ОУ-ын наадмаас шидэх банзнаас үсрэгчид үзүүлбэрээр Алтан цом
  • 2017 оны 1-р сард Франц улсын МАССИ тэмцээнээс шидэх банзнаас үсрэгчид үзүүлбэрээр Ерөнхийлөгчийн цом
  • 2017 оны 1-р сард Олон улсын Флик Флак наадмаас дээсээр наадагчид үзүүлбэрээр Хүрэл цом
  • 2017 оны 10-р сард БНХАУ-ын Вучиао ОУ-ын наадмаас шидэх банзнаас үсрэгчид үзүүлбэрээр Алтан цом
  • 2018 оны 1-р сард Будапештийн ОУ-ын наадмаас шидэх банзнаас үсрэгчид үзүүлбэрээр Алтан цом
  • 2018 оны 11-р сард БНХАУ-ын Вухао ОУ-ын наадмаас шидэх банзнаас үсрэгчид үзүүлбэрээр Алтан цом

2017 оны циркийн шилдгүүд тодорлоо
2016 оны циркийн шилдгүүд тодорлоо
МОНГОЛЫН ЦИРКИЙН ШИЛДЭГҮҮД ТОДОРЛОО
Олон Улсын Залуу Циркчидын Фестиваль амжилттай болж өндөрллөө.
Монголын Үндэсний Циркийн жүжигчид ВУЧИАО мөнгөн цомын эзэд боллоо
Уран нугаралтын элсэлтийн бүртгэл явагдаж байна
Олон улсын цирк – Демидов
Дэлхийг тойрсон Монгол алиалагчид
МУСТА, Алтан гадас одонт П.Даваахүүд хүндэтгэл үзүүлэх тоглолт
3 алт, 2 мөнгөн цомын тоглолт
2015 оны шилдэг үзүүлбэрүүд
Олон улсын залуу циркчидийн анхдугаар наадам
Шидэт ой хүүхдийн циркчилсэн үлгэрийн жүжиг
Улаанбаатарын гудамжаар бар зугааллаа
Монголын Үндэсний Циркийн жүжигчид ОХУ-аас алтан цом авлаа
Монголын Үндэсний Циркийн жүжигчид Испани улсаас Алтан цом авлаа
Монголын Үндэсний Циркийн жүжигчид Франц улсаас Алтан цом авлаа
Монголын Үндэсний Циркийн жүжигчид Идол ОУ-ын тэмцээнд оролцож Мөнгөн цомын эзэд боллоо
Монголын Үндэсний Циркийн жүжигчид ВУЧИАО мөнгөн цомын эзэд боллоо
Галын домог СТА Эрдэнэ-очирын Лхагва-очир
Монголын үндэсний цирк үзүүлж байна
Олон улсын залуу циркчидийн анхдугаар наадам