“Дэлхийн цирк Монголд 2015” амжилттай болон ѳнгѳрлѳѳ

Монгол циркийн хөгжлийн төв” төрийн бус байгууллага, Монголын үндэсний цирктэй хамтран зохион байгуулсан “Дэлхийн цирк Монголд 2015” олон улсын шилдэг циркчдийн хоёр дахь удаагийн хамтарсан тоглолт 3-р сарын 23-с ,4-р сарын 5-г хүртэл 14 хоног амжилттай болсон. Дэлхийн өнцөг булан бүрээс цуглан, олон улсын А зэрэглэлийн уралдааны шагналтай шилдэг жүжигчидийн тоглолтод БНАСАУ, АНУ,  Англи, Канад, Испани, БНХАУ, ОХУ, Украин, Вьетнам  зэрэг 12 орны 60 гаруй жүжигчин оролцоно. Циркийн “хаан” үзүүлбэр гэгддэг агаарын нисэлтийн үзүүлбэрээр дэлхийд чансаагаараа тэргүүлдэг Ардчилсан Солонгосын жүжигчид, циркийн амь эрссэн номеруудын нэг  үхлийн цагираг буюу 10 метрийн өндөртэй төмөр цагираг дээрх үзүүлбэрээрээ БНХАУ-ын жүжигчид ,илбийн гайхамшгийг мэдрүүлэхээр Испанийн жүжигчид, Монголын циркчид агаарт зургаа эргэн дэлхийн рекордыг эвдсэн шидэх банзнаас үсрэгчид үзүүлбэрээрээ,түүнчлэн сургуультай сармагчингууд, Африкийн гурван метр урттай аварга матар, ховор үүлдрийн нохойнууд гайхалтай үзүүлбэрээ үзүүлэхээр Монгол орныг зорин ирсэн.

2017 оны циркийн шилдгүүд тодорлоо
2016 оны циркийн шилдгүүд тодорлоо
МОНГОЛЫН ЦИРКИЙН ШИЛДЭГҮҮД ТОДОРЛОО
Олон Улсын Залуу Циркчидын Фестиваль амжилттай болж өндөрллөө.
Монголын Үндэсний Циркийн жүжигчид ВУЧИАО мөнгөн цомын эзэд боллоо
Уран нугаралтын элсэлтийн бүртгэл явагдаж байна
Олон улсын цирк – Демидов
Дэлхийг тойрсон Монгол алиалагчид
МУСТА, Алтан гадас одонт П.Даваахүүд хүндэтгэл үзүүлэх тоглолт
3 алт, 2 мөнгөн цомын тоглолт
2015 оны шилдэг үзүүлбэрүүд
Олон улсын залуу циркчидийн анхдугаар наадам
Шидэт ой хүүхдийн циркчилсэн үлгэрийн жүжиг
Улаанбаатарын гудамжаар бар зугааллаа
Монголын Үндэсний Циркийн жүжигчид ОХУ-аас алтан цом авлаа
Монголын Үндэсний Циркийн жүжигчид Испани улсаас Алтан цом авлаа
Монголын Үндэсний Циркийн жүжигчид Франц улсаас Алтан цом авлаа
Монголын Үндэсний Циркийн жүжигчид Идол ОУ-ын тэмцээнд оролцож Мөнгөн цомын эзэд боллоо
Монголын Үндэсний Циркийн жүжигчид ВУЧИАО мөнгөн цомын эзэд боллоо
Галын домог СТА Эрдэнэ-очирын Лхагва-очир
Монголын үндэсний цирк үзүүлж байна
Олон улсын залуу циркчидийн анхдугаар наадам