МОНГОЛЫН ЦИРКИЙН ШИЛДЭГҮҮД ТОДОРЛОО

Монголд циркийн урлаг хөгжөөд 70 жилийг ардаа орхижээ. Энэ урт хугацааны түүхийг өнөөдөр ч циркчид нэр төртэйгөөр үргэлжлүүлэн авч явж байна. Тухайлбал энэ жил циркчдийн хувьд олз омог ихтэй, амжилт бүтээл арвин жил болж өнгөрсөн юм. Монголын Циркчид ОУ-ын болон дотоодын тэмцээн уралдаан, тоглолтуудад өндөр амжилт үзүүлсэн уран бүтээлчидээ шалгаруулж шилдэгүүдээ тодрууллаа. • 2015 оны Монголын Циркийн Шилдэг акробат үсрэлтийн төрөлд Ц.Пүрэвжаргал ахлагчтай жүжигчид • 2015 оны Монголын Циркийн Шилдэг тэнцвэрийн төрөлд жүжигчин Б.Энхтайван • 2015 оны Монголын Циркийн Шилдэг агаарын гимнастикийн төрөлд жүжигчин М.Мөнхтуул, М.Мөнхтулга • 2015 оны Монголын Циркийн Шилдэг жонглёрын төрөлд жүжигчин Э.Балдандорж, Б.Шинэбаяр • 2015 оны Монголын Циркийн Шилдэг алиалагчийн төрөлд жүжигчин А.Энхтөр • 2015 оны Монголын Циркийн Шилдэг уран нугаралтын төрөлд Б.Түвшинжаргал, Ч.Лхагвасүрэн, Б.Батдулам • 2015 оны Монголын Циркийн өсөх ирээдүйтэй залуу жүжигчинд Вучаан ОУ-ын Циркийн наадмын мөнгөн цомын эзэн жүжигчин Л.Тэлмэн • 2015 оны Монголын циркийн Шилдэг эрэгтэй жүжигчинд Вучаан ОУ-ын Циркийн наадмын мөнгөн цомын эзэн Б.Золбаяр • 2015 оны Монголын Циркийн шилдэг эмэгтэй жүжигчинд М.Мөнхтуул • 2015 оны шилдэг уран бүтээлийн хамтлагт Идол ОУ-ын Циркийн наадмын мөнгөн цомын эзэн Т.Номуунбаатар ахлагчтай жүжигчид

Мөн өдөр циркийн салбарт олон жил ажилласан тэргүүний ажилтан уран бүтээлч Ө.Лхагвабаатар, Б.Наранбаяр, А.Гансүх нарт Засгийн газрын шагнал СТА ажилтан цол тэмдгийг гардуулан өглөө. 2015 он бол Монголын Циркийн урлагийн хувьд үр өгөөжөө өгсөн сайхан жил байв. Аса циркийн уран бүтээлийн хоёр ч баг хамт олон дэлхийн хэмжээний циркийн хоёр наадмаас мөнгөн цом авсан амжлтаар шинэ оноо угтаж байна. Цирк энэ жил циркийн алтан манежнаа олон улсын чанартай тэмцээнээс эхлээд нийтдээ 70 гаруй циркийн тоглолт үзэгчдийн хүртээл болгосон байна. Shildeg alialagch-Enhtur Shildeg emegtei Ahmaduud IMG_2449 IMG_4423 Shildeg agaariin gymnastik Shildeg emegtei jujigchin Shildeg emegtei-Munkhtuul Shildeg hamtlag Shildeg jongler-Baldandorj, Enhbayar Shildeg uran nugaralt STA-Gansukh STA-Lhagvabaatar STA-Naranbayar Zahiral-Purevbadam

2017 оны циркийн шилдгүүд тодорлоо
2016 оны циркийн шилдгүүд тодорлоо
МОНГОЛЫН ЦИРКИЙН ШИЛДЭГҮҮД ТОДОРЛОО
Олон Улсын Залуу Циркчидын Фестиваль амжилттай болж өндөрллөө.
Монголын Үндэсний Циркийн жүжигчид ВУЧИАО мөнгөн цомын эзэд боллоо
Уран нугаралтын элсэлтийн бүртгэл явагдаж байна
Олон улсын цирк – Демидов
Дэлхийг тойрсон Монгол алиалагчид
МУСТА, Алтан гадас одонт П.Даваахүүд хүндэтгэл үзүүлэх тоглолт
3 алт, 2 мөнгөн цомын тоглолт
2015 оны шилдэг үзүүлбэрүүд
Олон улсын залуу циркчидийн анхдугаар наадам
Шидэт ой хүүхдийн циркчилсэн үлгэрийн жүжиг
Улаанбаатарын гудамжаар бар зугааллаа
Монголын Үндэсний Циркийн жүжигчид ОХУ-аас алтан цом авлаа
Монголын Үндэсний Циркийн жүжигчид Испани улсаас Алтан цом авлаа
Монголын Үндэсний Циркийн жүжигчид Франц улсаас Алтан цом авлаа
Монголын Үндэсний Циркийн жүжигчид Идол ОУ-ын тэмцээнд оролцож Мөнгөн цомын эзэд боллоо
Монголын Үндэсний Циркийн жүжигчид ВУЧИАО мөнгөн цомын эзэд боллоо
Галын домог СТА Эрдэнэ-очирын Лхагва-очир
Монголын үндэсний цирк үзүүлж байна
Олон улсын залуу циркчидийн анхдугаар наадам