Арга хэмжээ

Олон улсын залуу циркчидийн анхдугаар наадам

2015 / 10 / 12 -с эхлэж 2015 / 10 / 18 хүртэл

Монгол Улсад циркийн урлаг хөгжөөд 70 жил болсон бөгөөд циркчид түүхт ойгоо энэ жил тэмдэглэнэ. Тэгвэл энэ жил эх орондоо анх удаа Олон Улсын залуу циркчидийн анхдугаар их наадмыг БСШУЯ-ны санаачлагаар Монголын Үндэсний Циркийн алтан манежнаа зохион байгуулах гэж байна. Анхдугаар наадамд Монгол, ӨМӨЗО, Япон, Казахстан, ОХУ, Швейцарь, Вьетнам, Якут, Буриад зэрэг нийт 9 орны циркчид оролцох юм. Уг наадмыг зохиосноор Монголын үзэгчдэд сэтгэлгээний шинэчлэл өгөхөөс гадна циркийн урлагийн орчин үеийн чиг хандлагыг мэдрэх таатай боломж бүрдэх аж. Түүнчлэн залуу уран бүтээлчид, жүжигчдийн уран чадвар, төрөлд байх мөн чанар, өөрсдийн байр суурийг тодорхойлох зэрэг олон талын ач холбогдолтойг зохион байгуулагчид онцолж байна. Сонирхуулахад, Монголд хамгийн анх 1941 оны долоодугаар сарын 9-нд циркийн тоглолт болж байв. Энэ нь тухайн үед Яармагийн задгай талбайд олны хүртээл болж байсан юм. Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Л.Цогзолмаа, төрийн шагналт, ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Л.Мөрдорж, хөдөлмөрийн баатар, дархан аварга Д.Дамдин, төрийн шагналт, ардын зураач Л.Намхайцэрэн зэрэг урлаг, спортын олон алдартан циркийн алтан манежнаас ажил, амьдралын гараагаа эхэлж монголчуудын хайр хүндэтгэлийг хүлээсэн уран бүтээлчид болсон юм.

2017 оны циркийн шилдгүүд тодорлоо
2016 оны циркийн шилдгүүд тодорлоо
МОНГОЛЫН ЦИРКИЙН ШИЛДЭГҮҮД ТОДОРЛОО
Олон Улсын Залуу Циркчидын Фестиваль амжилттай болж өндөрллөө.
Монголын Үндэсний Циркийн жүжигчид ВУЧИАО мөнгөн цомын эзэд боллоо
Уран нугаралтын элсэлтийн бүртгэл явагдаж байна
Олон улсын цирк – Демидов
Дэлхийг тойрсон Монгол алиалагчид
МУСТА, Алтан гадас одонт П.Даваахүүд хүндэтгэл үзүүлэх тоглолт
3 алт, 2 мөнгөн цомын тоглолт
2015 оны шилдэг үзүүлбэрүүд
Олон улсын залуу циркчидийн анхдугаар наадам
Шидэт ой хүүхдийн циркчилсэн үлгэрийн жүжиг
Улаанбаатарын гудамжаар бар зугааллаа
Монголын Үндэсний Циркийн жүжигчид ОХУ-аас алтан цом авлаа
Монголын Үндэсний Циркийн жүжигчид Испани улсаас Алтан цом авлаа
Монголын Үндэсний Циркийн жүжигчид Франц улсаас Алтан цом авлаа
Монголын Үндэсний Циркийн жүжигчид Идол ОУ-ын тэмцээнд оролцож Мөнгөн цомын эзэд боллоо
Монголын Үндэсний Циркийн жүжигчид ВУЧИАО мөнгөн цомын эзэд боллоо
Галын домог СТА Эрдэнэ-очирын Лхагва-очир
Монголын үндэсний цирк үзүүлж байна
Олон улсын залуу циркчидийн анхдугаар наадам